Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Үндэсний энгийн гадаад паспорт захиалах PDF Print E-mail
Written by Administrator   
Friday, 29 January 2010 10:21
There are no translations available.

Элчин сайдын яам гадаад паспорт олгохгүй бөгөөд иргэдийн хүсэлтийн дагуу үндэсний энгийн гадаад паспортыг Монгол Улсын Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд захиалан авч өгнө. Үндэсний энгийн паспортыг захиалга авснаас хойш 2-3 сарын хугацаанд олгоно. Үндэсний энгийн гадаад паспорт захиалах иргэн дараах бичиг баримтыг эх хувиар нь бүрдүүлж өгнө.
1.    Монгол Улсын Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд хандаж паспорт олгохийг хүссэн тухай өргөдөл,
2.    Иргэний үнэмлэх (Иргэний үнэмлэх байхгүй бол Монгол Улсын иргэний бүртгэл, мэдээллийн төвийн Иргэний баримтын төв архивын лавлагаа. Энэ лавлагааг Гадаад хэргийн яамны Консулын газраар баталгаа хийлгэн, тус Элчин сайдын яамны +61 (2) 6286 6381 дугаарын факсаар ирүүлэх шаардлагатай),
3.    Эзэмшиж буй үндэсний энгийн гадаад паспортын эх хувь,
4.    Гэрэл зураг 4 ширхэг (цагаан фонтой, 3,5 х 4,5 см хэмжээтэй),
5.    Паспорт захиалах хуудас 2 хувь