Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Түүх PDF Print E-mail
Written by Administrator   
Friday, 05 February 2010 03:03
There are no translations available.

Эртний түүх
Эрт дээр үеэс өнөөгийн Монгол улсад нүүдэлчид оршин сууж байсан бөгөөд эдгээр нь хааяа нэгдэж томоохон улс гүнүүдийг байгуулж байжээ. Эдгээрээс анхнах нь болох Хүннү гүрэн нь МЭӨ 209 онд Модун Шаньюүгаар удирдуулж байгуулагдсан. Энэ гүрэн нь богино хугацааны дотор Цинь улсад аюул учруулсан хамгийн гол хүчин болж, улмаар Цагаан хэрэм баригдсан байна. Цагаан хэрэм нь өөрөө маршал Менг Тианы үед 300,000 цэргээр хамгаалагдаж байв. Хүннүгийн дараа Сүннү буюу Сяньби, Жужан улс, Моюун, Тоба зэрэг улсууд байгуулагдаж, тэдгээр нь Түрэгүүдэд дарагдаж, олон зууны турш Монголыг захирчээ. Долоо ба найм дугаар зууны үед Түргүүдийг Уйгурууд залгамжилж, Уйгаруудыг Киданууд, Жүрхин нар залгамжилсан байна. 10-р зуун гэхэд маш сул холбоотой олон аймгууд байсан тал нутагт амьдрах болжээ. Эдгээр олон ханлиг аймгууд нэгдэн Их Монгол улсыг байгуулсан. Цэвэр Монголчуудын баталгаатай эх үндэс нь Кидан буюу Хятангуудаас үүдэлтэй гэж үздэг

Монголын эзэнт гүрэн

Монгол Улсын түүхэн дэх хамгийн хүчирхэг байсан үе бол Чингис хаан 1206 онд Монголын овог, аймгуудыг нэгтгэн Монголын эзэнт гүрнийг байгуулж, Ази, Европын улсуудыг цэргийн хүчээр байлдан дагуулсан явдал юм. Чингис хааны залгамжлагчид 13-р зуун хүртэл газар нутгаа тэлж, хүн төрөлхтний түүхэнд хамгийн өргөн уудам газарт буюу Вьетнамаас зүүн Европ хүртэлх олон улсуудад ноёрхлоо тогтоож чаджээ. Монголын морьтон цэргийн хөл хүрсэн газрууд нь баруун Европ, Пиренейн хойг, зүүн тийш Филлипиний арлууд, Японы арлууд, хойд зүгт Камчаткын хойг байна. Нийт 40,000,000 км² илүү газар нутгийг эзэлж байв.[5] Гэвч 14-р зууны дунд үеэс дотоодын зөрчил тэмцэл, гадны бодлого, явуулга нь Монголын эзэнт гүрэн, Юан улсыг задлан бутаргаж, бусдын эрхшээлд ороход хүргэсэн.

Манж Чин Улсын дарлал

17-р зууны үеэс Манжууд зүүн Азид хүчирхэгжиж эхэлсэн юм. 1636 онд Өвөр Монголыг эзэлж, 1691 онд Халхчууд дагаар орсон юм. Ингэснээр Зүүнгарын хаант улсаас бусад нь Манж Чин Улсын бүрэлдэхүүнд оржээ. Манжийн түрэмгийллийг хүчтэй эсэргүүцэж байсан Зүүн гарын хаант улс удалгүй (1755 онд) хүчин мөхөсдөж Манжид эзлэгдсэн. Ийнхүү Халх Монголчууд хоёр зуун жилийн турш Манж Чин Улсын эрхшээлд байсан юм.

Тусгаар тогтнол
20-р зууны эхээр Манж Чин улс доройтож мөхөх болсон завшаанаар Богд Гэгээн тэргүүтэй Халхын хан, ноёд удирдан Манжийн засаглалыг халж, 1911 оны 12 сарын 29-нд тусгаар тогтносон Богд Хаант Монгол Улсыг зарлав. 1915 оны Хиагтын гэрээгээр Хаант Орос ба Хятадын шахалтаар Монгол улсыг Хятадын бүрэлдэхүүн дэх автономит улс болголоо. 1919 онд Хятадын цэргийн эрхтэн Ар Монголыг эзэлж, автономийг устгав. Энэ хүнд нөхцөлд Монголын хувьсгалчид Оросын улаан армийн дэмжлэгтэйгээр 1921 онд эх орноо гадаадын дарангуйллаас чөлөөлж, тусгаар тогтнолоо сэргээн зарлалаа. Үүний дараа 1924 оны 11 сарын 26-нд анхны Үндсэн хуулиа баталж тусгаар тогтнолоо тунхагласан юм. Монголын тусгаар тогтнол хэд хэдэн удаагийн шалгалт туулсан юм. 1939 онд Японы түрэмгийлэгчид Халхын голоор нэвтрэн орж ирж дайн өдөөсөн бөгөөд ЗХУ-тай 1936 онд байгуулсан Харилцан туслалцах протоколын дагуу ЗХУ тусламж үзүүлж Г.К.Жуковоор удирдуулсан Сибирийн, Өвөр Байгал, Уралын цэргийн тойргийн дивизүүдээс бүрдсэн Монгол-Зөвлөлтийн арми байгуулж ялалт хийсэн.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа болсон Ялтын бага хурлын үр дүнд Монгол улсын тусгаар тогнолыг ЗХУ, БНХАУ-ууд албан ёсоор хүлээн зөвшөөрч Монгол улсын тусгаар тогтнол олон улсын хэмжээнд бүрэн баталгаажжээ.

Социалист Монгол

Монгол улс хэдийгээр бүрэн тусгаар тогтносон боловч 1921 оны хувьсгалаас хойш 68 жилийн турш ЗХУ-ын нөлөөнд, улс төр, эдийн засгийн хувьд Зөвлөлтийн загварыг баримтлан хөгжиж ирсэн юм. Гэвч түүхийн энэ үед Монголд соёл, шинжлэх ухаан, техник технологийн томоохон өөрчлөлтийг хийсэн юм.

Ардчилсан хувьсгал

1989-1990 онд ЗХУ болон дорнод Европын орнуудад өрнөсөн ардчиллын төлөөх тэмцэл Монгол улсад ч нөлөөлж 1989 оны 12 сарын 10-нд Ардчиллын төлөөх анхны цуглаан болж Монголын Ардчилсан Холбоо байгуулагдсанаа зарлажээ. Үүний дараа шил шилээ даран олон жагсаал, цуглаан зохиогдох болж олон ч хөдөлгөөн холбоод байгуулагджээ.

1990 оны 3 сарын 7-нд МоАХ-ны зарим гишүүд Монголд анх удаа улс төрийн өлсгөлөн зарлан, тухайн үед төрийн эрх барьж байсан МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоог огцрохыг шаардсан байна. Тэдний шаардлагыг эрх баригчид хүлээн авч 3 сарын 9-ний орой Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Монгол улсад олон намын оролцоо бүхий чөлөөт сонгууль явуулах болжээ.

Анхны чөлөөт арчилсан сонгуулиар байгуулагдсан Ардын Их Хурал 76 хоног хуралдаж 1992 оны 1 сарын 12-нд хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч эзэмших эрхийг баталгаажуулсан шинэ Yндсэн хуулийг баталснаар Монгол улс ардчиллын замыг эргэлт буцалтгүй сонгосон юм.

Last Updated on Friday, 05 February 2010 03:05