Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
УИХ-ЫН АБГББХ-НООС ГАДААДАД АЖИЛЛАЖ АМЬДАРЧ БАЙГАА МОНГОЛ ИРГЭДЭЭС АВЧ БУЙ САНАЛ АСУУЛГА PDF Print E-mail
Written by Administrator   
Thursday, 08 May 2014 03:21
There are no translations available.

 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2013 ОНЫ СОНГУУЛЬД СУУГАА ОРОНД БАЙГАА ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАРТ БҮРТГҮҮЛСЭН ИРГЭДИЙН ЖАГСААЛТ PDF Print E-mail
Written by Administrator   
Tuesday, 11 June 2013 00:53
There are no translations available.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд суугаа оронд байгаа Дипломат төлөөлөгчийн газарт биечлэн очиж, эсхүл шуудан буюу цахим шуудан, факсаар сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлсэн иргэдийн жагсаалт

Read more...
 
ГАДААДАД БУЙ МОНГОЛ ИРГЭДИЙН БҮРТГЭЛ ӨНӨӨДӨР ДУУСНА PDF Print E-mail
Written by Administrator   
Wednesday, 29 May 2013 08:00
There are no translations available.

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах салбар комисс  иргэдийг бүртгэх ажиллагааг санал авах өдрөөс 15 хоногийн өмнө буюу өнөөдрөөр дуусгавар болгож байна.
Үүний дараа бүртгэлийг  гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Комисс хүлээн авч, нэгтгэн улмаар улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх ажээ.
Ийнхүү нэгтгэсэн бүртгэлийг  гадаад улсад байгаа монгол иргэдийн  бүртгэлийн мэдээллийн улсын сангийн мэдээлэлтэй тулган нягтлан шалгаж, Монгол Улсад бүртгэгдсэн сонгогчдын нэрийн жагсаалтаас хасалт хийсний  дараа сонгогчдын нэрийн жагсаалтыг салбар комисст цахим хэлбэрээр явуулах юм.
Салбар комисс нь уг жагсаалтыг санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө өөрийн байранд ил тавих, цахим хуудаст байрлуулах зэргээр сонгогчдод чөлөөтэй танилцах бололцоо олгох ёстой.
Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа монгол иргэд  саналаа ирэх сарын 14-16-ны өдрүүдэд өгнө.

 
ЗАРЛАЛ PDF Print E-mail
Written by Administrator   
Tuesday, 07 May 2013 01:46
There are no translations available.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 сонгууль 2013 оны 6 дугаар сарын 14-16-ны өдөр болохтой холбогдуулан 5 дугаар сарын 5-наас 29-ний өдрийг дуустал суугаа оронд байгаа Дипломат төлөөлөгчийн газарт биечлэн очиж, эсхүл шуудан буюу цахим шуудан, факсаар сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлнэ үү.

ЖИЧ: Дээрхи хугацаанд бүртгүүлж амжаагүй иргэд сонгуульд оролцож, саналаа өгч чадахгүй болохыг анхаарна уу.  

Бүртгүүлэхээр ирэхдээ иргэний үнэмлэх эсхүл үндэсний гадаад паспортаа авч ирнэ үү.

Харин цахим болон факсаар бүртгүүлэхдээ хавсаргасан бүртгэлийн маягтыг бөглөн үндэсний гадаад паспортын хуулбарын хамт ирүүлнэ үү.

Маягт татаж авах

 
Зарлал PDF Print E-mail
Written by Administrator   
Monday, 20 August 2012 05:45
There are no translations available.

БНАЛАУ-ын Бокео мужийн Тонпөнгийн эдийн засгийн тусгай бүсэд Алтан гурвалжин хилийн олон улсын боомт нээгдсэн бөгөөд БНАЛАУ-ын хил нэвтрэх журмын дагуу тус боомтоор орох зорчигчдод виз олгох болно.  

Хүндэтгэсэн,
С.Энхбат

Last Updated on Monday, 20 August 2012 05:46